
Шанддов ХХК нь 2022 оноос хүлэмжийн аж ахуй буюу хамгаалагдсан ногооны тариалангийн аж ахуй эрхэлж эхэлсэн. Тус ажлын хүрээнд үрсэлгээ бойжуулах зориулалттай 500м2 хүлэмж, гурван улирлын зориулалттай 500м2-ын 4-н хүлэмж (нийт 2000м2) байгуулан ашиглаж байна.
Шанддов ХХК-ны ухаалаг хөдөө аж ахуйн цогцолбор байгуулах зорилтын хүрээнд Монгол орны эрс тэрс уур амьсгалд тохиромжтой, халаалт, цахилгаан зарцуулалтын хэмнэлттэй өвлийн хүлэмжийн шинэ загваруудыг судлан туршилтаар 2024 онд 2 ширхэг 1000м2-тай хүлэмж байгууллан ажиллаж байна.




БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2022-2025
Дархан-Уул аймаг Шарын гол сумаас
17км-ийн өндөр хүчдэлийн шугам өөрийн санхүүжилтээр босголоо
Ажилчдын тав тух болон харилцаа
холбоог хангахад шаардлагатай тоног төхөөрөмжүүд байршууллаа
Техник тоног төхөөрөмжийн парк шинэчлэл бүрэн хийлээ.
2 улирлын 5ш хүлэмж болон
3 улирлын 2ш хүлэмжийг ашиглалтад орууллаа
Газар тариалангийн бүсдээ цаг уурын бүрэн автомат станц байршуулж тоон мэдээлэлд тулгуурлан ажиллаж байна.
Цэвэр усны хангамж мөн
тариалангийн усалгааны усан сан, усалгааны систем бий болголоо
Үр тариа болон хүнсний ногооны
агуулах, хадгалах зоорь болон ухаалаг зоорийг ашиглалтад орууллаа
Тогтвортой ажиллах орчинг бүрдүүлж мөн мэргэжлийн ангийн оюутнуудын цалинтай дадлага хийлгэж байна.
Газар тариалангийн талбайн суурь судалгааг тогтмол хийж ШУ-ны үндэслэлтэй үр тариа, тэжээлийн болон хүсний ногоо сортуудыг тариалж байна.