ӨГЛӨӨ БҮР ЭРҮҮЛ ХҮНС
ОНЦЛОХ МЭДЭЭ
УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “Улсын аварга тариаланч хамт олон”-ы шагналыг /2025.02.25/ гардууллаа.
Шинжлэх ухаанд үндэслэн тарьж ургуулж байгаа хөдөө аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүн бүртээ нэмүү өртөг шингээж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Монголын органик хүнсээр дэлхийн тавцанд өрсөлдөх эрхэм зорилготой ажилладаг тус компани дэргэдээ газар зохион байгуулалт, агрономи, биотехнологи, үр тариа, селекц, мал аж ахуйн шилдэг эрдэмтэн, судлаачид бүхий Эрдмийн зөвлөлийн баг ажиллуулдаг нь Монголын газар тариаланд шинээр нэвтрүүлж байгаа шинэ зүйлсийнх нь нэг юм.
Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Улаанбаатар хот, Баянхонгор аймгийн Баян-Овоо гэсэн үндсэн гурван байршилд нийт 850 га эргэлтийн талбайд үр тариа, төмс, хүнсний ногоо, мах, сүүний үйлдвэрлэл, тэжээлийн үйлдвэр, хүнсний ногоо боловсруулах үйлдвэр, үрсэлгээ бойжуулах төв, компост бордоо, ухаалаг зоорь, мод үржүүлэг, мал аж ахуй, хөдөө аж ахуйн технологи дамжуулах төв, дэлхийн жишигт хүрсэн мал эмнэлэг зэрэг 11 чиглэлд ухаалаг хөдөө аж ахуйг цогцлоохоор ажиллаж байна.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

This is the heading

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

МАЛЫН ТЭЖЭЭЛ ХУДАЛДАА